Friday, July 20, 2012

Зуны дунд сар



Эртний буурал түүх эмээл дээрээ өндөлзөж
Эмгэн буурал эжий сүүгээ өргөн бөртөлзөж
Ээрим талын салхи энүүгээр түүгээр сэртэлзэж
Эгшигт хуурын аялгуунд хөөрөн хөөрөн дэгэлзэж
Зуны дунд сар тахилга тайлгандаа бялууранхан
Зуурдын ертөнцөд нэгэнтэй зуунаас буурлууд  өртөөлөнхөн
Зулзган хус шиг урсүүд нь завсар зайгаар нь найганхан
Заяатай  төрсөн нутагтай жарганхан хайланхан сууна
Өндөр өндөр хайрхдууд өврөө дэлгэн налайжээ
Өлмий тунгалаг өршөөл арвин хуртай тухлан саатжээ
Худал бус хуурмаг бус хэврэг гэвэл бүүр биш
Харин жинхэнэ үнэнийг тунхагланхан соёрхжээ

No comments: