Friday, July 27, 2012

Төвлөрлийн дээд шат

Медитаци буюу төвлөрлийн дээд шат Медитаци буюу минийхээр төвлөрлийн дээд шатны тухай хүмүүс их олон янзаар л ярилцдаг судалдаг дагадаг. Харин төвлөрөл юунд хэрэгтэй юм . Зөвхөн амар амгаланг олохын тулд эсвэл сэтгэл зүйн тогтвортой байдлыг хамгаалахын тулд гэжүү. Таны хувьд бясалгагчидыг сайшаадаг буруутгадаг хэн ч байсан нэг удаа оролдоод үзэхийг хүсье. Гэхдээ зүгээр л завилж суугаад юу ч бодохгүй байна гэвэл энэ шиг худлаа зүйл байхгүй. Бурхан энэ тэр нь л тэгж чадах биз. Хүний тархи угаасаа бодохоор заяагдсан учраас бодохоос өөр ажил хийх ч ёсгүй харин бодохгүй байна гэдэг бол тэр хүний тархи ажлаасаа халагдсан эсүүл эрүүл бус гэсэн оношийн аль нэгийг сонгох хэрэгтэй болно байх. Харин энэ төвлөрөл гээд байгаа бясалгал гэдэг бол нэг зүйлээс өөр зүйлийг бодохгүй байхад бий болно. (миний л ойлголт шүү ) Дээр нь нам гүм орчин нийцтэй дуу хөгжим хэрэгтэй л дээ. Харин төвлөрөлд хүрэх арга хэлбэр өөр өөр байдаг бөгөөд түүнийгээ л бясалгал, транс, ховс, за тэгээд өөр юу ч гэж нэрлэдэг билээ олон нэрээр нэрлээд байгаа байх. Хамгийн төгс хэлбэр нь нирваан дүрийг үзүүлэх яаг л Итгэлт хамба шиг гэж та бодож байна уу. Би харин томоос том үгүй гээд хэлчихье. Төгс гэдэг зүйл хэзээ ч байгаагүй байх ч үгүй. Итгэлт хамба миний хувьд цаг хугацаа орон зайны гажуудалыг бясалгаж түүндээ оршиж байгаа нь тэр. Түүнээс төгс төгөлдөр бол биш. Харин энэ эргэцүүллээ нэг найзынхаа хэлсэн үгээр дуусгая гэж бодлоо. Үхэл гэдэг үнэхээр сайхан ч байж магад муухай байсан бол тийшээ явсан хүмүүс яагаад буцаж ирдэгүй юм бэ? гэж. Тэнэг ч юм шиг мөртлөө филсофи ялангуяа шашны гүн ухааны талаас аваад үзвэл зөв байх боломжтой л асуулт шүү.   

Friday, July 20, 2012

Зуны дунд сар



Эртний буурал түүх эмээл дээрээ өндөлзөж
Эмгэн буурал эжий сүүгээ өргөн бөртөлзөж
Ээрим талын салхи энүүгээр түүгээр сэртэлзэж
Эгшигт хуурын аялгуунд хөөрөн хөөрөн дэгэлзэж
Зуны дунд сар тахилга тайлгандаа бялууранхан
Зуурдын ертөнцөд нэгэнтэй зуунаас буурлууд  өртөөлөнхөн
Зулзган хус шиг урсүүд нь завсар зайгаар нь найганхан
Заяатай  төрсөн нутагтай жарганхан хайланхан сууна
Өндөр өндөр хайрхдууд өврөө дэлгэн налайжээ
Өлмий тунгалаг өршөөл арвин хуртай тухлан саатжээ
Худал бус хуурмаг бус хэврэг гэвэл бүүр биш
Харин жинхэнэ үнэнийг тунхагланхан соёрхжээ

Мөнгийг зөв, сайн хэрэглэх нь сайн олохоос илүү чухал


Хүн хүнээс онцгой харамч, ясны нарийн нэг охиныг би мэдэх юм байна. Тун чухал яаралтай л хэрэг биш бол таксинд суудаггүй, шимтгэл төлөхөөс нарийлаад ажлын бус цагаар бэлэн мөнгөний машинаар үйлчлүүлдэггүй байлаа. Тэр бүсгүй найз нөхдийнхөө дунд ч гэсэн харамч, нарийнаараа нэрд гарсан нэгэн байв. Гэтэл цорын ганц онцлог нь тэрээр жинсэн өмдөнд туйлаас дуртай учраас улирал бүр хэдэн зуун мянган төгргийн үнэтэй жинсэн өмд ганц хоёрыг заавал авдаг байлаа. Бусад хувцсаа улирал солигдох үеэр юмуу хямдралын үеэр худалдаж авч өмслөө ч ганц жинсэн өмдөнд л үнэ хайрлалгүй мөнгө зарж хамгийн моодны сүүлийн үеийнхээс нь авч өмсдөг байлаа.
Арвилах, хямгадах гэдэг биед нь шингээстэй тэр бүсгүйн үеийн хэрэглээг мэддэг ойрын хүмүүс нь түүний жинсэн өмдний үнийг сонсоод чихэндээ итгэдэггүй байв. Тийм таталдан хүн байж цуглуулсан мөнгөө дэмий юманд үрж байна гэж өмнөөс нь харамсах хүн байдаг боловч, тэр бүсгүй жинсэн өмднүүдээ өмсөх болгондоо түүний үнэнээс хамаагүй илүү сэтгэл ханамжийг авдаг гэж ярьдаг. Өмдөө өмсөх болгондоо мөнгө гэдэг үнэхээр сайхан зүйл шүү гэсэн бодол төрж илүү ихийг олж илүү ихийг цуглуулахыг хүсдэг гэж бас ярьдаг юм. Бодит байдал дээр тэр охин ажилдаа ч нилээд чадалтай сайных нь тоонд ордог, үеийнхнээ бодвол хурааж цуглуулсан юм ч ихтэй билээ.

Үнэтэй жинсэн өмд үнэтэйнхээ хэрээр чанартай байх эсэх нь бидний ярих гэсэн асуудал биш.
Чухал зүйл нь аз жаргалтай болгож чадах зүйлд гар таталгүй мөнгийг зарцуулж чадаж байгаа түүний чадвар билээ. Ямар ч бодолгүй гарын аясаар хэн лүү ч хамаагүй залгаж байдаг гар утасны төлбөр, харилцагч банк руугаа явахаас залхуураад аль ч хамаагүй банкны бэлэн мөнгөний машинаас мөнгө авахдаа суутгуулдаг мянган төгрөг, байнга шахуу ууж байдаг хоолны үнэтэй дүйцэхүйц кофе...

Иймэрхүү  зүйлүүд бидний халаасыг чимээгүйхэн хоосолдоггүй гэж үү?
Зах дээрээс ногоо авахдаа үнийг нь бууруулдаг мөртлөө хэдэн сая төгрөгийн үнэтэй брэнд худалдаж авдаг баян айлын авгай нарын хэрэглээний хэлбэрийг хараад шүүмжилж буруушааж байгааг бид байнга л хардаг.
Гэтэл баячууд ногооний үнийг хасч ногоо зарж байгаа эмэгтэйчүүдийг дарамталж, тэдний барааны үнийг нэг төвшинд байлгах гэж тэгж байгаа юм биш, угаасаа баячуудын хэрэглээний хэлбэр тийм байдаг ба бас тийм байж баян болдог юм. Өөрөө юунд сэтгэл хангалуун байна тэр зүйлдээ мөн сэтгэл хангалуун байх хэмжээний төлбөрийг төлөх ёстойгоо мэдэж зарцуулж байгаа нь тэр юм.Одоо таныг хамгийн аз жаргалтай болгодог зүйл юу болохыг олж мэдэн, тэр зүйл чинь л биш бол өөр ямар нэгэн зүйлд мянган төгрөг ч хэрэглэхгүй гэсэн бодолтой болох хэрэгтэй. Хэрэглээ гэдэг жинхэнэ утгаараа хэрэгжиж эхэлдэг хэрэглээний
 зуршилаа зөв тогтоож чадахгүй бол насан туршдаа мөнгийг гар таталгүй хэрэглэх хувь тохиол гарахгүй л болов уу.
Зуун төгрөгний зарлагаа ч бичиж бай.
Хүнтэй сууж гэр ахуйн зарлагын дэвтэр хөтлөхөөсөө өмнө ихэнх хорин настнууд зарлагаа хянадаггүй. Зарлагаа хянахын ач холбогдлыг төдийлөн мэддэгүй, ойшоодоггүй нь эхний шалтгаан бөгөөд байнга бичихээ мартах юмуу ядаргаатай санагддаг нь хоёр дахь шалтгаан. Гэтэл яг адилхан сая төгрөг зарлагадахад зарим хүн хоёр сая төгрөгийн үнэ цэнэтэй юм худалдаж авдаг, зарим хүн таван зуун мянган төгрөгийн үнэ цэнэтэй юм худалдаж авч орхидог. Хэдийгээр цалин гээд шалихгүй хэдэн цаас байлаа ч “зөв захиран зарцуулах”, “гарынхаа салаагаар урсгаж” хэрэглэх хоёрын хооронд тэнгэр газар шиг ялгаа байна.
Ялангуяа тогтмол орлоготой  хүн заавал зарлагаа тэмдэглэж дараа сард үүнээс илүү мөнгийг зүй зохистой хэрэглэх гэж хичээх хэрэгтэй. Хаашдаа л гарах зарлагаас хойш тэрийг цаасан дээр тэмдэглэлээ гээд юуны ялгаа  байхав дээ гэж бодогдож болох ч хэдэн сарын турш бичээд байвал тогтмол зардал гэж бодсон зарлагууд хүртэл багасч байгааг аяндаа харах болно. Би юунд хичнээнийг хэрэглэж байгаагаа мэдэж авна гэдэг мөнгийг зөв захирч зарцуулахын эхлэл юм.
Сүүлийн үед амтай болгоны ярьдаг үл хөдлөх хөрөнгийн үнэ, улс төрд ороход зарцуулах мөнгө гэх мэтийн олон тэгтэй мөнгөний дүнг сонсоод өөрт байгаа арав, хорин мянган төгрөгөө харьцуулж голох юм бол мөнгийг зөв зарцуулж, хурааж хумхина гэдэг худлаа. Хэрэглээгээ хянах нэгж бол мянга биш зуугаас эхлэх ёстой. Зуун төгрөг, хүртэл арвилж, гамнах сэтгэлтэй байж гэмээнэ нэг жилд хэдэн саяыг хэмнэж чадна гэсэн үг билээ. энэ утгаараа зөв хэрэглэнэ гэдэг амаргүй зүйл.
“Заавал ингэж амьдрах ёстой юмуу?” ингэж бодон сэтгэлээр унах хэрэггүй. Хэдэн зуун сая вон цуглуулж хуримтлуулсан баячуудын хүртэл энэ л зарчмаар явж ирсэн. Та энэ зарчмыг нэг удаа ч болов туршиж үзээд арвилж гамнасан мөнгөө урамтай нь аргагүй хэрэглэж үзвэл арвилах, гамнах гэдэг хичнээн сонирхолтой, хөгжилтэй зүйл болохыг мэдэж авах болно.  


Эх сурвалж: Нам Ин Сүк

Tuesday, July 3, 2012

Хөх тэнгэртээ даатгаж хөрст газраа тулахуй


Хөх тэнгэртээ даатгаж, хөрст газараа түшиглэж
Хүмүүн биеэрээ мачийж, хий биеэрээ хичээж
Ухаан санаагаа цэгцэлж, уужим дөлгөөнийг багцалж
Уран цэцнийг шүтэж, уян зөөлнийг таашааж
Байгаа бүхийг таних гэж, байлгасныг нь олох гэж
Бодит ахуйгаас алдрах үед
Бурхад нь байвал учрах гэж
Энэхэн насаа элэгдтэл, эрэг газрыг нуртал
Цөөхөн хоногийг хурааж, цөхөрлт үгүй зүтгэнэм зээ

Ертөнцийн тухай



Энэ ертөнц гэдэг үнэхээр сонин бөгөөд нууцлаг ажээ. Хүн гэдэг хаанаас ирээд дэлхий хэмээх гариг дээр оршин тухалж, хэдэн жилийг үдсэнийг хэн ч үл мэднэ. Юутай ч хүн төрлөхтөн байсан нь үнэн байгаа нь байх нь үнэн билээ. Гурван цагийн эргэлтэнд хүмүүний оршин ахуйдаа олсон мэдлэг болоод зан заншил түүх соёл үлгэр домог харь хэл дээр үлдсэн ч өвөр зуураа хачин төстэй байдаг нь өөрийн эрхгүй сонирхол татна.
Ванга болоод Есүс,  богд гэгээнтэн эсүүл зөнч Мухамед, бөө удган, номлогч, түүхч лам хар, хутагт хувилгаад бүүр бурханы хүү байлаа ч буяныг шүтэж нүгэлээс хол бай,  оршин ахуй энэхэн гариг маань нэгэнтээ мөхөх учиртай гэжээ. Тэгэхээр бид энд юу хийж байгаа юм бэ? Юуг хүлээж байна. Асуултын хариултуудыг хайсаар....