Tuesday, April 16, 2013

Хар дом буюу мэддэг боловч мэддэгүй ид шид

Хар дом буюу мэддэг боловч мэддэгүй энэ шившлэг болон зан үйл 90-д оны дунд үед надад их л хөндий сонстдог байлаа. Яагаад ч юм амьдралдаа бүүр өдөр тутам шахуу хийж хэрэглэж үйлдэж ирсэн мөртлөө яаг нүүр тулаад ярилцахаар хэт хүнд сэдвүүдийн нэг болчихдогт би одоо хүртэл гайхсаар л байна. Анх энэ тухай сонирхож эхлэсэн минь 1995 оны үеэс л эхэлж тооцогдох байх. Цаг хугацаа үнэхээр хурдан өнгөрч энэ мэдлэгээ ашиглахаасаа илүү авдрандаа хадгалсаар 2012 онд эргээд нэг харахад огт танихгүй хүн хаалгыг минь тогшоод зогсож байгаа юм шиг л болж. Ингээд хар домын тухай товчхон та бүхэнтэй өөрийн мэддэг өчүүхэн зүйлүүдээсээ хуваалцья гэж бодлоо.
Юуны өмнө хар дом гэж нэрлэгддэг шившлэг болоод зан үйл маань дэлхийн аль ч өнцөг булан бүрт байдаг, хүн төрөлхтөн түүхийн урт удаан хугацааны турш хэрэглэж, туршигдаж, батлагдаж ирсэн зүйл шүү гэдгийг та бүхэнд сануулах нь илүүц бус байхаа гэж бодож байна. Эдгээрийг шашны ямар нэгэн урсгал хааж боож чадаагүй бөгөөд төрөлөөс төрөлд, эцгээс хүүд, эхээс охинд өвлөгдсөөр чадвартны гарт зэвсэг, энгийн нэгэнд хамгаалагчийн үүргийг гүйцэтгэсээр ирсэн билээ. Хар дом шившлэг гээд ярихаар хүмүүс хараал ерөөл хамгийн муу муухай гэсэн зүйлийг л хамгийн түрүүнд сэтгэлд нь бууж байгаа гэдэгт мөрийцхэд ч бэлэн байна. Үнэхээр энэ мэдлэг энгийн ардын хэрэглээнд байгаа үед шашинаар дамжуулан ноёрхох хүсэлтэй дагуулагч хүмүүсийн хувьд тун ашиггүй нөхцөл байдал үүсгэнэ шүү дээ. Өөрсдийг нь хүндлэж үг дуугүй захирагдах боломж алга болно биз дээ. Тиймдээ ч хар домыг чөтгөр шулам хамгийн муу муухай зүйл гэж итгүүлэх нь тэдэнд маш их хэрэгтэй байсан нь ойлгомжтой. Ингээд таны мэдлэгт товчхон өгүүлэхэд:
Хар домыг үндсэндээ 3 ангилж болно. Үүнд:
1. Шившлэг
2. Анагаах
3. Хувьсах
эдгээр 3 төрлийг дангаар болон хавсарсан байдлаар үйлдэх бөгөөд орчин үеийн шинжлэх ухааны нээлтүүд эртний эдгээр үйл нь ямар нэгэн байдлаараа шинжлэх ухааны үндэслэлтэй байжээ гэдгийг баталсаар байна. Тус бүрчлэн тайлбарлавал:
- Шившлэгийн зан үйл нь ус буюу шингэн төлөвт бодис, шороо буюу хатуу төлөвт бодис, агаар буюу хий төлөвт бодист тодорхой тогтсон үг үйлдлээр дамжуулан энергийн болон молекулын хэлбэр дүрст өөрчлөлт оруулан эдгээрийн үйлчилгээний нөлөөллийг ашиглана гэсэн үг. Жишээ нь Японы эрдэмтэн Масару Эмото энэ талаар маш их судалгаа хийсэн ба эдгээрийн үр дүнд хүн төрлхтөн усыг амьтай гэж хүлээн зөвшөөрөх болсон билээ. Доорхи линкээс дэлгэрэнгүй мэдээллийг үзэж болно.  http://en.wikipedia.org/wiki/Masaru_Emoto Тэгэхээр хүний биеийн 85% уснаас бүрдэж байхад энэ нөлөөл хүнд үйлчлэх нь гарцаагүй. Түүнчлэн агаарын найрлага хүний биед хэрхэн нөлөөдөг хоол хүнс хэрхэн нөлөөлдөг талаар нурших нь илүүц бизээ. 
- Анагаах дом нь байгалийн гаралтай эд зүйл, өөрийн гарын мэдрэмж, олон жилийн туршлагыг ашиглан ямарваа нэгэн өвчнийг эдгээхэд хэрэглэдэг зан үйл юм. Сүүлийн үед биологийн нэмэлт бүтээгдэхүүн, эмчилгээний ургамал гэх мэтээр нийтэд ихэд түгээд байгаа боловч хувь хүний онцлогийг харгалзалгүйгээр бүх л эм бэлдмэл, эмчилгээний ургамал хүн бүрт адил тэгш үйлчилдэггүй болохыг мэдээгүйгээсээ болж хүмүүс алдсаар л байна. Анагаах домыг тухайн хүний биеийн онцлог өвчний байдал зэргээс шалтгаалан тохирох хувилбар жорыг ашиглан хийдэг болно.
- Хувьсах домын арга бол хамгийн төвөгтэй бөгөөд одоогоор шинжлэх ухаанаар бүрэн батлагдаагүй байгаа хэлбэр юм . Энгийн жишээ дурдахад орон зайн шилжилт хийх, агаар, хоол,  усгүй олон өдөр амьд явах, дежавю, цаг хугацааны гажуудал, дүрсийн хувирал, жингүйдэл, адил хуваагдал гэх мэт боломжтой хэрнээ боломжгүй гайхамшигийг үзүүлэх чадвартай болдог. Үүгээр дамжуулан хүний тэр бүү хэл улс гүрний өнгөрсөн одоо ирээдүйг харж, зөвөөр ашиглаж чадвал  түүхийн хүрдийг нэгэнтээ эргүүлэх боломж....... өгөгддөг. Тиймдээ ч сүүлийн домын аргыг хэрэглэхийг ихэнхидээ хориглодог ба онцгой тохиолдолд маш сайн чадвар туршлагатай төлөв шудрага хүнд зөвшөөрөгддөг билээ. харамсалтай нь энэ зөвшөөрлийг авагсад насан туршдаа энэ чадварынхаа төлөөсөнд таны төсөөлж ч байгаагүй зүйлийг өргөх хэрэгтэй болдог байна


  

Хүүтэй хадгаламж буюу зовлон

Хүн хэмээгч амьтан хэзээ ч байгаадаа сэтгэл ханаж байсан удаагүй мэт. Үргэлж л ямар нэгэн зүйлийг хүсэж мөрөөдөж, түүндээ хүрэхээр тэмүүлж, хэдэн мянган жилийн турш мөнхийн хөдөлгөөнд оршиж иржээ. Тэгээд ч тэдний энэ хөдөлгөөн бусад амьтдаас ялгаруулж илүү их эрх мэдлийг гартаа атган, бүтээж, нурааж, өөрчлөх бүрэн эрх зөвхөн өөрсөдөд нь олгогдсон мэт амьдрахад хүргэж. Үүнтэй зэрэгцээд зөвхөн сайн сайхан ч бус зовлон гаслан бас л мөнхийн дагуул болсоор өдгөө хүний амьдарлын 2 тал болж. Тиймдээ ч хэтэрхий их жаргал дунд хэсэгхэн зовлон амттай гэдэг хэлц үг гарсан байх л даа. Ер нь зовлон гэдэг юу юм бэ? Үнэхээр хүний амьдралын 2 тал юм бол яагаад хүмүүс энэ нэг талыг нь тэгтлээ үзэн ядаж аль болох холхон байхыг хүсдэг юм бол? Нөгөө тал еэвэнгийн тухай кино шиг санагдахгүй байна гэж үү? Зовлон байгаагүй бол жаргал оршихгүй биш үү эсвэл нөгөө мөнхийн диваажин нь болчих юм уу. Мөнхийн диваажингийн нөгөө талд бас там гээд нэг ертөнц бас байгаад байдаг шиг санагдахын, тэгэхээр хэрхэвч энэ 2 талыг хооронд нь салгаж ойлгох боломжгүй мэт. Тэглээ ч хүмүүс жаргалыг хүсэж зовлонг хараан зүхсээр хэдэн сая жилийг элээсээр л байна. Орчин үед зовлон маань төрхөө өөрчлөн гамшиг, гай, эсвэл ертөнцийн төгсгөл гэдэг ойлголтруугаа илүү хэлбийжээ. Харин энэ ойлголтын дэргэд эгэл хүн миний амсан туулсан зовлон бол олон сая өвсөн ширхэг дундах жижигхэн булцуу л гэсэн үг л дээ. Энэ жижиг булцуу хэдийгээр хэнд ч нөлөөлж хэнийг ч хорлож юуг ч сөнөөгөөгүй боловч тэрхэн хэсэг хугацаандаа миний хувьд аймшгийн кинонд амьдрал дээрээ тоглож байгаа мэт байсан нь үнэн. Зовлон та энэ олон хүнээс мөнгөтэй эрх мэдэлтэй алдар хүндтэй хүмүүст зочлон очдоггүй мөртлөө эгэл ядуус борчуудын хоног хугацааг хумслан урлигагүй зочилж ирчихээд явахаа мартаад үлдчихдэг юм бэ? Үйлийн үр тэр гэнээ. Нөгөө талын үйл хэдий бохир байна энэ талд тэдний үйлийн үрийг үүрдэг хэсэг байдаг гэнэ. Юу гэж байгаа юм бэ энэ одоо би өөрийн хийсэн үйлийн үрийг биш өөр бусдын үйлийн үрийг үүрээд яваад байгаа юм уу? хамаатан садан байсан бол ч яахав ойлгоё гэхсэн гэтэл хаа хамаагүй хүний ертөнцийг 2 талд хуваачихаад нөгөө талынхаа хийсэн үйлийн үрийг бид үүрнэ гэдэг хэтэрхий шудрага бус бишүү. Гол учир нь хүн өөрөө соронзон орон үүсгэдэг амьтан тул тэдгээр соронзонгууд өөртөө бусдыг татах увидастай байдагт гол зангилаа нь байгаа бололтой. Хүн өөрийн соронзон орноо зовлонг татах соронзон болгочихвол хаа сайгүй тэнүүчлэх зовлонгийн үртэс өөрт тань ирээд наалдчихаж байгаа юм. Гэхдээ үртэс болгоныг гөвөөд байх боломж чадвар ч байхгүй шүү дээ. Тэгхээр зарим нь тэр чигтээ наалдаад үлдчихдэг юм байна. Харин тэр хүн тодорхой дадал зуршлыг өөртөө бий болгож түүндээ итгэснээр зовлонгийн үртсийг өөрөөсөө холдуулж үйлийн үрээ нимгэлэх боломжтой болдог ажээ. Шулуухан хэлье уучлаарай зөн билэгтэн зурхайч үзмэрч энэ тэр гээд бидний сөхөрөч мөргөөд байгаа хүмүүс чинь ердөө л шүүр барьсан цэвэрлэгч шүү. Тэр хүмүүс шүүрийг яаж барьж хэрхэн шүүрдэж зовлонгийн үртэсийг гөвж үйлийн үрийг нимгэлж болох боломжийг гадарлах төдий болонгуутаа үүнийгээ зарлан тунхаглаж үйлдэлээ элдвээр чимэглэн өөрийн үнэ өртгийг бий болгож байна. Харин өөртөө цэвэрлэгээ явуулахыг хүсэж байвал иймэрхүү хүмүүсээр тархиа угаалгаж өөртөө төвөг удалгүй өөрийгээ эхлээд тань дараа нь өөрийгөө өөрчлөхийг та бүхэнд зөвлөе. Үйлийн үр бүрт төлөөс гэж байдаг бөгөөд төлөөсийг нь төлөөгүй үйлийн үр эргэж буцдагийг бүү мартаарай. Энэ ямар утгатай вэ гэвэл та нэг хүнээр арга засал ном хар уншуулаад мөнгө өглөө гэж бодий. Таны төлсөн төлбөрөөр тэр хүн таны үйлийг нимгэлсэний төлөөсийг үнэхээр төлсөн эсэхийг та ч мэдэхгүй үйлдэгч  ч хэлэхгүй шүү дээ. Хэсэг хугацаа өнгөрлөө. Эхлээд бүх зүйл сайхан мэт санагдаж байсанаа улмаар хүндэрч дараа нь өмнөхөөсөө хүнд байдалд орох үед та яах вэ. Таны үйлийн үрийн төлөөсийг төлөөгүйгээс та зовлонгоо хүүтэй хадгаламжинд хадгалуулаад хугацаа нь дуусах үед үндсэн хадгаламжаа хүүгийн хамт буцааж авсан гэсэн үг шүү дээ. Иймэрхүү тохиолдол бол сүүлийн үед байнга тохиолддож байгаа. Ингэхээр өөртөө итгэ ямар ч хүнд бэрхшээл байсан даваад гарах хаттай бай юуны ч туханд хүрэлгүй элдэв лам хар бөө үзмэрч гэж гүйлгүй өөрийн бодит боломжийг тооцоолон ухаалгаар зовлонгоо даван туулах аргаа олоорой.