Tuesday, March 11, 2014

Гэгээрэл буюу гэрэлт бөмбөлөг


Гэгээгэрэл гэдэг сайхан нэр томьёо гэвч хэрэглэх газар хичнээн хомс, хий дэмий үрэгдэх үгсийн нэг болох нь олонтоо тохиолдоно. Би гэгээрсээн. охин нь гэгээрсээн гэж жүжигчин Ундармааг нэг тоглолтон дээрээ хэлэх тэр үес үнэхээр гэгээрсэн нэгний нүдэнд харагдах төрхийг шууд тайзнаа амилуулсан. Харин хэдхэн мөчийн дараа Ариунболдыг хөөж орилож хашхирах Ундармаад нөгөө гэгээрсэн нэгний төрхөөс өчүүхэн ч үлдэлгүй зүгээр хий хувцасны гол хэлбэрдэлтийн нэг болж байгаам. Жүжигчин хүний ур чадвар дүрээ амилуулсан нь тэр гэж хэлж болно л доо. Гэхдээ бодит амьдрал дээр тийм зүйл үнэхээр бий шүү дээ. Тэгээд л гэгээрэл гэдэг гэрэлт бөмбөлөгийг хэр удаан хагалалгүй байлгаж чадсан нь гэгээнтэн болоод харин хичээвч зарим нь тэсэлгүй хөөс мэт хага үсэргэж байгаа нь зүгээр Хүн болоод үлддэг мэт санагдах болллоо. Шинэ ажлын маань нэг охин байнга л би гэгээрсэн гэж тоглоом шоглоомоорч ажил хэрэг дээр ч ярина. Тэр үүгээрээ архи ууж шоудахгүй байгаагаа хэлж байгаан. Гэхдээ нэг талаас энэ гэгээрэл үү гэвэл мөнөөс мөн болоод байна. Харин хэр удаан тэсэх гэрэлт бөмбөлөг юм бол бүү мэд л дээ. Тухайн үеийн минь бодол энэ байлаа.  Ажлын найзын ариусал гэгээрэл мартын 8-р хага үсэрч маргаашнаас нь авхуулаад бүтэн долоо хоног гэгээрлийг буталсан мунхаглалынхаа үр шимийг хүн бүрээс дуулж ичээд ч байх шиг, заримдаа бүүр бахархаад ч байх шиг. Бүүр өөрөө асууж тодруулаад өөртөө дүн шинжилгээ хийнэ. Тийм үнэ цэнэгүй гэгээрэл байсан уу гэвэл үгүй мэт. Гэтэл гэгээрлийг үйрүүлэгч мунхаглал нь буруу байвуу гэхээр миний хариуд томоос том салаавч л гаргах шив дээ. Яагаад гэжүү маш энгийн ердөө л би яагаад хүн шиг ажлынхантайгаа баярлаж цэнгэж стресс бухимдлаа тайлж болохгүй гэж ? Тэгээд март гэдэг баяр чинь хүүхнүүд бидэнд эрх чөлөөгөө бүрэн эрхээ эдлэх боломжийг жилдээ нэг л удаа олгодог ганц завшаан тэгтэл тэр боломжийг зүгээр өнгөрүүлэх ямар хэрэг байна аа. Сайхан л байсан үнэхээр сэтгэл хөөрсөн, тэгээд салхинд цохиулсан..............Өөрийгөө зөвтгөсөн үгс. Би ч гэсэн дутаагүй ээ. угаасаа гэгээрээгүйн дээр гэгээрлийг гэрэлт бөмбөлөг гэж боддог хүний хувьд зүгээр суугаагүй юм. Харин гэгээрсэн гэрэлт бөмбөлөгөө хагалалгүй үлдэхийг найз огтхон ч хичээгээгүйн дээр бүүр хагарах цагаа буюу хүн болох мөчөө тэсэн ядан хүлээж байсан нь л сонин санагдлаа. Даваа гаригийн өглөө хамгийн анх сонссон үг нь Энэ чинь ариун явдал уу. өөрийгөө шоолж байгаа мэт боловч өөршөөлгүй хатуу үнэнийг өөртөө хэлсэн нь тэр байсын. гэхдээ тэр энэ тухайгаа тоглоом шоглоомын төдийд л бодож явдаг байхад бодит амьдрал дээр паранормаль үзэгдэл өөрөө амьлаад өмнө нь тулсаныг тэр огтхон ч анзаарсангүйгээр барахгүй ариун бус явдал буюу хүн болсоныхоо төлөө өгсөн төлөөс мэт тайлбарыг өгсөн нь миний урмыг ихэд хугаллаа. Тэр зүгээр л хүн шиг амьдарсаныхаа төлөө хүний амсдаг зовлонг амссан юм гэнэ. Гэтэл бусдын нөхрөөс сонссон ээжийг дайруулж хэлсэн хатуу бөгөөд худал үг, өөрт байсан эд зүйлээрээ буюу гар утсаа алдаж хохирсон нөхцөл байдал дараагийн долоо хоногийн турш өөрөө л асуусан учраас мэдсэн согтуу хүний аяг тэр гэгээрлийн гэрэлт бөмбөлгөө хагалсаны үр дагавар байсан юм. Энэ чинь л хамгийн энгийнээр паранормал үзэгдэл шүү дээ уг нь. Гэхдээ хэн ч үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаад л учир нь байна. Найз сайхан амьдралтай сайн хань гэр бүлтэй, харин тэр ХҮН л болохоос биш хэзээ ч өөрийн сэтгэлийн далдад байгаа гэгээрсэн нэгний ариун үйлийг бусдад түгээж чадахгүй бөгөөд эрхгүй болсон нь харамсалтай. Үүгээр гэгээрлийн тухай гэрэлт бөмбөлгийн түүх төгсөөсэй. Хамгийн гол хэн хүн гэгээрлийг хий үгс болголгүй гэрэлт бөмбөлөг чигээр нь урт удаанаар хадгалаасай.