Friday, August 3, 2012

Алтайн тухай


Арван Гурван Aлтай хаана байна вэ?

Огноо: 2009-08-04 15:18:15

Оршил болгох нь

"Арван гурван Алтай Гучин гурван Хєхий" гэсэн хэллэгийг мэдэхгvй монгол хvн бараг vгvй биз.

Харин энэ уулс хаана байдаг вэ гэвэл Алтайн нуруу, Алтан Хєхий, Хан Хєхий гэсхийгээд зогсоно. Би л лав тийм байсан. 1990-ээд оны эхээр Зvvн гар хаант улсын газрын зургийг бvтээхээр ажиллаж байхдаа Тэнгэр уулын мужид багтах уулсын ай дотроос хэдэн Алтайн нэр олоод арван гурван Алтайг санаж, улмаар эрэн хайж эхэлсэн билээ. Анхны vр дvнгээ 1993 онд "Vг" сониноор олон тvмэнд хvргэсэн боловч тухайн цаг vеийн байдлаас болоод тэгсэн vv, элсэнд асгасан ус мэт чимээгvй болсон. Арван гурван Алтай хэмээх энэ хэллэг нь юуны ємнє монголчуудын тvvхэн газар зvйн ойлголт юм. Цаг хугацааны хувьд эртний туульстай чацуу гэж vзэх магадлалтай Зєвхєн "Жангар" туульсыг vзэхэд л "Тогос Алтай", "Хаш Алтай" гэх мэт уулсын нэр гарна. "Жангар" судлалын тэргvvлэх эрдэмтэн Алтан-Оргил / БНХАУ/ Жангарыг XV зууны дєрвєн ойрадын их ноёд Тогоон, Эсэн нарын нийлмэл дvр гэж дvгнэсэн байдаг. Жангарын туульсад гардаг газар нутаг нь тэр vеийн Дєрвєн Ойрад болон Цагаадайн удмын хаадын эзэмшилтэй тохирч байгааг Алтан-Оргил гуай олон баримтаар нотолжээ. /Алтан-Оргил "Шарын дєрвєн тєр", 1996, Хєлєнбуйр/ "Арван гурван Алтай"-г эрэхдээ миний бие басхvv Дєрвєн Ойрадын тvvхийг голлон барьсан бєгєєд єєр баримжаа ч одоогоор олдоогvй. Ингээд ядмагхан эрлийнхээ vр дvнгээс товчлон сонирхуулъя.

1.Хан Алтай
Ардын магтаалд єгvvлсэнчлэн: "Хvдэр єндєр, баян Хан Алтай" бол Монгол улсын нутаг дэвсгэрт орших их уулсын ай юм. Баруун хойт vзvvр нь Алтай Таван Богд уул болох бєгєєд дорнод тєгсгєлийг нь нэрлэхэд хэцvv. Орос-Зєвлєлтийн газар зvйчид "Монгольский Алатау" гэж нэрлэснээр єдгєє дэлхийн газрын зурагт нь тийнхvv тэмдэглэгдэх болсон Хан Алтай маань хэдийгээр Тэнгэр уулсын мужид багтдаг зарим Алтайгаас єндрєєрєє дутуу боловч эзлэх талбайгаараа тэднэ"эс хавьгvй том бєгєєд аргагvй л Арван гурван Алтайн "Хан" болно. Уртаараа бараг 1000 шахам км, єргєн нь /Баян-Єлгий, Ховд орчимд/ 200 км болдог Хан -Алтайг энэ цараар нь хэмжвэл "Дэлхийн дээвэр" гэгддэг Памирын уулстай л жишиж болмоор байгаа юм. "Хан Алтай минь" гэж тахиж даатгадагаас бус "Монгол Алтай минь" гэж залбирдаг хєгшид ер vгvй. Хан Алтайн салбар уул, хєндийгєєс эртний хvн монголын булш элбэг олддог. Бидний бага сага гадарлах хожмын тvvхээр бол XII-XIII зуунд хvчирхэг Найман аймаг энэ газрыг эзэмшин торджээ. Их Монгол улсын vед Их хаан Ариг бєхийн хадмууд болох Ойрадын ноёдын эзэмшилд орж, vvнээс хойш Дєрвєн Ойрадын удаа дараагийн холбоо мандаж мєхсєн тvvхтэй салшгvй холбогдсон нутаг юм. Ноён оргил нь нэгэн vе Алтай Таван Богдын Хvйтэн уул /4533 м/ гэгдэж байснаа одоо Мєнххайрхан уул /4305 м/ болсон буй. Олноо алдаршсан "Алтайн магтаал" бол чухам энэ Хан Алтайд зориулсан дуулал билээ.

2. Хатан Алтай
Газар зvйн байрлараар Хан Алтайн умард салбар мэт боловч нэн эртнээс Хатан Алтай хэмээн ардын дуу, ерєєл, магтаалд мєнхєрсєн их уулсын ай бєгєєд талбайн цар хэмжээгээрээ аргагvй л Хан Алтайн дараа орно. Орос-Зєвлєлтийн газар зvйчид "Алтай " гэж тэмдэглэдэг / "СССР, энциклопедический справочник", Москва, 1982/ Арай ч "Русский Алатау" гэж бичээгvй. Хатан Алтай баруун хойноос зvvн урагшаа 400 гаруй км сунан тогтсон, Хатаны нуруу, Тэрэгтийн болон Чаргатын нуруу хэмээх гол гурван нуруунаас бvрддэг. Хатаны нуруунд орших Белуха /4506 м/ уул ноён оргил болно. Эндээс эх авсан Хатан гол Обь мєрний эх болдог байна. XIII зуунаас ємнє энэ орчмоор эртний хиргис аймаг нутаглаж байгаад тэлэнгэд болж хувирсан гэх. XVI-ХУIII зууны vед Хатан Алтай нь хотгойдын Шолой Убаши хунтайжийн эзэмшилд багтах болов. Тэр vеийн Сибирийн тухайлбал Тобольскийн губернаторуудын албан бичигт Убаши хун тайжийг "Алтай хан" гэж эзэмшилээр нь нэрлэж байсныг Златкин иш татжээ. /И.Я.Златкин "Зvvн гарын хаант улсын тvvх", 1985, ЄвєрМонгол, Х.147/ Чоросын Хар хул, ноён, Хатан Алтайг булааж авахаар удаа дараа довтлож байсан тєдийгvй тvvний цэрэг хотгойдын цэрэгт ялагдсан vедээ Обь мєрнийг уруудан Томск хvртэл аялан байлдаж оросуудыг айлгаж байсан сонин баримт ч бий. 1678 онд Галдан бvх ойрадыг нэгтгэхэд тэр vед нэгэнт Хєвсгєл зvг шилжээд байсан хотгойдын эзэмшлийн Хатан Алтай Зvvн гар улсын нутаг дэвсгэрт багтан оржээ. Зvvн гар улс мєхєж, Манж Чин улс бvх Монгол туургатнуудыг ноёрхсон жилvvдэд, Хатан Алтайн нутгийг Алтайн урианхай, Тагна Туваг Тагнын Урианхай гэж хуваагаад нийтэд нь Урианхайн хязгаар гэж нэрлэж явав. Манж гvрэн нурсан хийгээд Орос оронд октябрийн хувьсгал гарснаас болж Урианхайн мэдэлд шилжив. 1918 онд большевикууд Хатан Алтайн хязгаар /алтайский край/ гэсэн шинэ бvс нутаг байгуулагдав. Алтайн хязгаарыг дотор нь хоёр хувааж, Хатан Алтайг 1922 оны 6-р сарын 1-нд Ойрадын автономит тойрог болгожээ. 1948 оны 1-р сарын 7-ноос ЗСБНХУ-ын дээд Зєвлєлийн зарлигаар "Ойратская" гэдэг vгсийг хасч "Горно Алтайска" А.О" гэж нэрлэгдэх болсон. Одоо ч энэ хэвээрээ байгаа.

3. Зvvн гарын Алтай
Ойрад буюу Баруун Монголын голт зvрх гэж болох энэ их уул уртаатаа 240 орчим км болно. Ойрадын II чуулганы /1368-1455/ vеэс ойрадын гол ноёлох овог аймгууд энэ хавиар тухайлбал Зvvн гарын Алтайгаар тєвлєн, зvvнтээ Тарвагатай, Ургаа шар, Сайр нуруу, Ховог гол, урагшаа айраг, Тээл нуураар дамнан Богд уул, эрээн Хавирга нуруугаар, єрнє талдаа Аврал, Нартын нуруу /"Жангар" туульсад Нартын найман ертєнц гэж гардаг/ бvр алс єрнє тийшээ Халигтайн нурууг уруудан Хайдаг голын хєндийгєєр Харшаар хvртэл нvvдэллэн аж тєрж байжээ. Зvvн гарын Алтайн араас Левша, Аксу, Хєв, хар тал зэрэг голууд эх авч Балхааш нуурт цутгана. Єврєєс нь Бортал гол урсаж, Ээвэн нуурт цутгадаг. Одоо ч энд Бор тал аймаг хэмээх торгууд нар єєртєє засах эрхтэй амьдран суугаа. 1992 онд Бор талаас хэсэг торгууд айл Монгол улсад ирэхэд миний бие угтан авагчдын нэг байлаа. Харамсалтай нь тэр хvмvvст манай хvнд сурталтнууд оршин суух эрх олгоогvй, тэгээд тэд асар их гомдол євєрлєсєєр Кирсаныг тvшиглэхээр одож билээ. Зvvн гарын Алтайн дорнод vзvvр нь Алахол, Ээвэн хоёр нуурын завсарт тулдаг. Яг энэ уудам хєндийг "Зvvн гарын хаалга" гэж Орос, Хятадын албан ёсны газрын зурагт адилхан тэмдэглэжээ. Миний хувьд энэ "хаалга"-ны тухай урьд ер сонсож байсангvй, сонсоогvй болохоор ном судраас ч анзаарсангvй байна. Єнгєц бодож vзвэл Хаант Орос, Манж Чин хоёр улсын хилийн гэрээгээр 1820-иод оны vед Зvvн гарын Алтайгаар хил заагласан vед энэ хэллэг vvссэн болов уу гэж бодогдоно. Одоо ч энэ хил хэвээрээ. Зvvн гарын Алтайн хойт хормой Казахстан улсад хамаарах ба ємнєд бэл нь БНДундад Ард улсад орж, Бор тал аймгийн торгууд нар Ээвэн нуурынхаа хєвєєнд цоор хєгжмєє vлээж, "Арван гурван Алтай"-гаа магтаж дуулсаар байгаа.

4. Илийн Алтай
Ил, Тарвагатай, Богд уул, Эрээн хавирга, Борхєл, Цонж гээд л миний багад мянгад нутгийн євгєд маань тєрсєн нутаг шигээ дурсдаг энэ газрууд єдгєє харь улсын хилийн дээсэнд оржээ. Vvний нэг нь Илийн Алтай. Тэртээ XVIII зуунд баруун монголчууд их хурлаа хийж, айраг чигээгээ сєгнєж суусан Ил голын нэрээр энэ их уулсыг нэрлэжээ. Илийн Алтай нуруу дорнод уртрагийн 75 хэмээс 78 хэм хvртэл, умард єргєргийн 44 хэмийн дагуу 300-аад км vргэлжлэх огцом єндєр уулс билээ. Дундаж єндєр нь 2500-3000 м болох бєгєєд оргил нь Талгар уул /4951 м/ болно. Талгар уулын ар бэлд саяхан Казахстан улсын нийслэл Алма-Ата гэдэг их хот байлаа. Назарбаев дарга энэ нийслэлийг нvлгэсэн сурагтай. Шинэхэн Астана хаана байдгийг мэдэхгvй юм. Илийн Алтайд хойдын Амарсанаа хаан, тугаа эвхэн биеэ тэнхрvvлж суусан тэр vе бол 1756 оны гамшигт мєчлєг байсан даа.

5. Хvнгээн Алтай
Илийн Алтайтай хаяа дэрлэх энэ их нуруу Иссаккуль буюу Тємєрт нуурын хойт хєвєєг эмжиж дорнод vзvvр нь Тэнгэр уулын ноёлох єндєрлєг Хан Тэнгэр лvгээ залгалдана. Дорнын их зохиолч Чингиз Айтматовагийн тєрсєн нутаг ч гэлцдэг. Хvнгээн Алтай Илийн Алтайгаас уртаараа давдаг ч, ноён оргил Чоктал, уул 4771 м єндєр, бас ч дундаж єндєр нь 2000 м болж арай намхан болно. Энэ хоёр Их Алтайг Шийлэг мєрєн хагалж урсана. Манай Буриад нутагт бас нэг Шийлэг /Шилка/ байдгийг та бvхэн мэднэ. Ер нь монголчууд газар, усны нэрээ ижилсvvлэх дуртай, vvгээрээ ч эзэмшил газраа "нотариат"-ладаг байсан бололтой. Эртний монгол улс, хаадын язгуур нутгийг зэрэгласан сvvлийн 20 жилийн ажилдаа миний бие Тєв болон Дундад Азиас Хатан гол 4-ийг, Хєх мєрєн 6-г, Айраг нуур 3, Шар гол 4, Хєх нуур 6, Хар ус нуур 5 гэх мэтээр олсон тєдийгvй Бурхан Буудай уул 2 байгааг тогтоосноо дашрамд єгvvлсvгэй. 2003 оны намар Хєх хотод эрдэмтэн Алтан Оргил гуайтай уулзах завшаан таарч, бараг долоо хоног миний бие тэр их Монголжин євгєнтэй хамт байхдаа єєрийнх нь насан туршийн судалсан "Жангар" туульсын баатруудыг яриулж билээ. "Баян Хvнгээн Алтан Цээж" гэж ер нь хэн байсан бэ? гэж асуухад євгєн эрдэмтэн "Хvнгээн Алтай гэж байдаг. Угтаа торгууд нарын уугуул нутаг. Торгуудын дээд эзэн Амгалан Гиваан гэж байв. Тэр бол Хvнгээн Алтан Цээж мєн" гэж билээ. Лавшруулан vзвээс Дундад Ойрадын чуулганы нэг тэргvvн Тайван гэж "БНМАУ-ын тvvх" гурван ботид яурдсан байна. Энэ нь мєнєєх Амгалан Гиваан ажгуу. Эцсийн эцэст "Ирэх 99 жилийг тааж мэддэг ирээд єнгєрсєн 99 жилийг тvvж хэлдэг Баян Хvнгээн Алтан Цээж" Амгалан мєн vv, биш vv гэдгийг ирэх 99 жилийн мэргэд батлах биз. Миний хувьд Хvнгээн Алтай байгаа, торгууд нар энд нутаглаж байсан нь vнэн, энэ их уул 13 Алтайн нэг мєн гэдгийг л хэлэх гэсэн юм.

6. Дээр Алтай
Далайн тєвшнєєс дээш 1600 м-т орших давслаг Тємєрт /Иссыккуль" нуурын ємнєд хєвєєг Дээр Алтай эмждэг. 500 гаруй км урт энэ их нуруу Тэнгэр уулын ноён оргил Хан Тэнгэр лvгээ залгана. Урианхай бєєгийн дуудлагад: "дээрх Алтай минь" гэж гардаг нь энэ их уулыг дурдсан ажгуу. Дээр гол /оросоор "Тер" гэх/ энэ нуруунаас эх авч Нарийн голд цутгана. Нарийн гол Дээр Алтайгаас олон гол горхийг авч урссаар агуу их Сыр-даръя /эртний хэллэгээр Оксус мєрєн/ мєрний эх ундарга болдог билээ. Дээр Алтай болон Нарийн голыг дагасан хотууд нь Чингис хааны дэд хєвгvvн Цагаадайн ач vрсийн эзэмшилд байлаа. 1683 онд Галдан Бошигт хаан тэр бvгдийг дайлан дагуулж, заримыг нь Кашмир, Энэтхэг рvv хєєн явуулаад, V Далай лам болон тvvний багш, єєрийн багын найз дэсрид / дива ч гэх/ Санжаажамцын захиасаар Цагаадайн VI vеийн ач Хожа Ибраимд Яркендар тєвлєсєн хаант улс байгуулж єгсєн тvvхтэй. Дээр Алтайгаас нэгэн их гол эх авдаг нь монголын гол юм. Vvй гол Иссаккуль нуурын эргээр дугуйран гарч Хиргисийн нурууг дамнаад Муюнкумын элсийг туулж, Бетпак талын тачирхан ургамлыг тэтгэнэ. 1218 онд энэ газар Сvвээдэй баатар мэргидийн дайчдыг нэхэн хєєж, номхотгон авсан бєлгєє.

7. Таласын Алтай
Тэнгэр уулын баруун хойт шувтарга болон энэ нуруунаас олон гол эх авдаг ч хамгийн алдартай нь Талас гол. Манай эриний ємнєх 90-ээд онд Хvн-Монгол гvрний эзэн Жижи хаан энд хот байгуулж тэр vед сvр хvчээ гайхуулж асан нангиадын хан тєр лvгээ эсрэгцэн дайтаж явжээ. Тvvнээс 1000 жил єнгєрєхєд энэ газар исламын шашин цэцэглэж хоросм шаг Тэкиш их улсын суурийг эндээс vндэслэжээ. Тэкишийн хvv Мухаммед Их монгол улсын худалдаачдыг хороож, Чингис хааны хилэнг хєдєлгєсєн тэр цагт /1217 он/ монголын их жанжин Зэв, Таласын Алтайгаар гайхамшигт рейд хийж, Ферган, Кокандыг эзлэн лалын ертєнцийг гайхуулсан тvvх бий. Таласын Алтайгаас салбарлах Чаткал нуруу Ухам нуруу гээд их уулсын хормойд єнєєгийн Тажик улсын нийслэл Ташкент оршино.

8. Говийн Алтай
Єрнийн олон Алтайг тvр орхиж, эх Монголдоо эргэсvv , Дэлхийд нэр нь тvгсэн Прежевальский, Мурзаев, Обручевнарын зурагласнаар Говийн Алтай гэж байна. Хан Алтайн дорнод захыг хэлэхэд хэцvv гэж би дээр єгvvлсэн. Vvний учир нь Говийн Алтайн єрнєд vзvvрийг хэлэх баримжаа бага байдгаас болсон билээ. Ямар боловч би Баянхонгор аймгийн нутаг дахь Зєн уулыг Говийн Алтайн эх гэж тооцлоо. Vзэх Мэргэд шvvмжлэн зєвлєвєєс машид баярламуй. Говийн Алтайн уулс армагтармаг. Их нуруу нь Их Богд уул болно. Євєрхангайн Богд сум, Баянхонгорын Богд сумыг дамжин орших энэ нурууны ноён оргил нь Тэргvvн Богд уул /3957 м/ билээ. Гурван Сайхан, Тост, Ноён уул бvгд Говийн Алтайн сайдайд багтана. Говийн Алтайн дорнод vзvvр нь Шанхан нуруу юм.

9. Дархан Алтай
Хиргисvvдийн уугуул нутаг, бєгєєд одоо Оросын холбооны улсын хакасын автономит тойрог болон Кемеров мужийг дамнан орших уулс юм. Энгэр бэлээр нь Том гол урсах бєгєєд дорнод vзvvр Авиян нуруу /Абакан/ залгадаг. Дархан Алтайн хиргисvvдийг баруун монголчууд бурууд гэдэг. Хотогчин Баатар хунтайж, Хиргисийн их ноёны охиныг авч, гэргий болгоод тvvнээс тєрсєн хvv нь Баатар хун тайжийн 12 хvvгийн ахмад Цэцэн тайж байлаа. Чухам тэр vеэс л Дархан хэмээх алдрыг энэ их уул хvртжээ. Дархан Алтайн бэлээр одоо ч Єргєє /Юрга/ гэдэг их хот байна. Єргєєгєєс 100 км єгсєєд Томск буюу Том голын хот бий. Ойрадын Хар хул ноён энэ хотыг айлгаж, оросын губернайтер тэвдэхдээ малгайгаа авч мєргєсєн сонин тvvхтэй. Угтаа бол аль эрт XIII зууны эхээр Зvчи хан энэ газрыг эрхшээж, шавар намгийн орон байна гэж эцэг хаандаа айлтгаж байжээ. Дархан Алтайн хойт хормойд тємєр замын Тайга єртєє бий. Энд Монголын их жанжин Дэмид орост хорлогдож нас барсан билээ.

Тєгсгєл
Ингээд миний хувьд газрын зургаар аялж, олсон Алтай маань ес боллоо. Энэ ес маань ч буруу байхыг vгvйсгэх аргагvй. "Бурууг хэлж зєвийг сонсдог" хэмээх ардын цэцэн vгэнд найднам. "Жангар" туульсад гардаг Хаш Алтай, Гантиг Алтай, Даш Алтай гэх уулс хэрхэн нэрээ сольсныг мэдэх арга одоогоор алга. Харин Алтан-Оргил гуай Тогос Алтайг яТогуз буюу тvрэгээр "Ес" гэсэн vг, Есєн Алтай гэж тайлсныг дурдъя.

1990 оны зун, Дарханы Политехниккумын багш, монголын нэртэй явган аялагч Нацагдорж нэгэн сонин тvvх ярьж билээ. Тэрбээр 1970-аад оны эхээр Хэнтий ханд аялж яваад тєєрч, нэгэн хот айлд єчжээ. Асралт Хайрханы ойролцоо гэсэн. Эрж яваа газраа таамгаар сураглавал хот айлынхан ч бас гайхалзаж, харин хэвтрийн нэг євгєн "Энэ хvvхдvvд Алтайг л эрээд яваа юм байна " гээд зааж єгсєн гэдэг. Хан Хэнтийн нуруунд Алтай нэртэй уул vнэхээр байжээ. Лу. "Алтан товч"-д Чингис хааныг хэнтий ханы ар, Алтай ханы євєрт онголов гэсэн нь vvнд хамаатай ч байж магадгvй. Чухамдаа Хангай, Хэнтий, Хєвсгєлийн уулс нэгэн цагт Арван гурван Алтайдаа багтдаг ч байсан юм уу. Бидний vеийнхэн явцуу шинжлэх ухааны ягшмал номлолд хэт дасаж "БНМАУ"-аар сэтгэсээр байгаад газар зvйн ойлголт маань ядуурсны гай энэ. Хилээсээ гарч сэтгэцгээе гэж уриалан дуудахын учир vvнийг тэрлэв.

Сэтгvvлч, тvvхч Онход Т.Мандир 2009.IV.10. 
Дугаар 21/684/
ХЄХ ТОЛБО

Wednesday, August 1, 2012

Secrets of Altai.





The Altai Mountains are a mystical magical link to the hidden knowledge of the past. Located along the borders of Siberia, Mongolia, and China, Golden Altai is a place where time seems to stand still. Since ancient times Golden Altai has been ruled by outsiders, including invasions of Mongols, Turks, Chinese, and Russians. Over the centuries many religions and cultures have been imposed from outside, yet the people of the Golden Altai have retained many of their ancient traditions.

In the Golden Altai, Shamans still practice their magic and teach their ancient wisdom. Modern scientists study the Shamans, in order to discover the secrets of levitation, clairvoyance, telekinesis, telepathy, and the healing powers of various herbs and rituals.

Some things are still a mystery. We don’t know why or how they work, but we can observe the phenomenon to discover that they do work. The Shamans of Golden Altai have spent centuries unlocking the secrets to the powers of the universe. In the process, they have discovered many truths, invented many methods, and improved the lives of many people.

The Shamans still aiming at to help the people to be more happy, healthy and have the valuable and interesting life her in our planet in 21 Century.

HOW TO HEALING THE SPIRIT


HOW TO HEALING THE SPIRIT

This knowledge is vital and practical. To master it one needs not have medical education, but a sincere and sympathetic heart, and a true desire to help people to get rid of diseases and suffering. You will know the true essence of spiritual healing, its commandments and laws. You will find answers to such questions as: why can’t modern medicine and science help a man? What is the secret of eternal youth and beauty? What is the way to clean one's karma and get the fate of a healthy and happy person? How to prolong life? And many other questions.
First of all, you can heal yourself, then you'll be taught to heal other people, your nearest and dearest.
You will know how to create energy protection against evil spells and other external influences, which harm people's health. You will never again waste money on doctors and false physicians, as you'll have a deep understanding of the reason for a disease and know the way to treat it.
The most ancient secrets will be opened up for ordained persons and then these people will possess the most powerful healing strength able to heal the most complicated illnesses, make invalids walk again, open up para-psychological abilities. You'll be able not only to clean your own karma but also the karma of your nearest and dearest, you'll get rid of all curses on your family.
Young (new becoming) shaman during the course (estimated 8-12 weekends training, each time 24 hours, 200 Hours together with other shaman ) will be able to ask questions and get individual consultations, and learn how to find positive outcomes to the most complicated everyday difficulties.
This course will considered basis of the following cases.
1. The Foundations of Spiritual Healing. Knowledge of the subtle structure of a man.
- Structure of the energy of a human being. The cause of diseases is corruption in subtlebodies of a man; The  
  fundamental principles of Spiritual Healing. The Law of a victim;
- The Art of correct breathing;
- Dynamic meditation is a special healing dance; Curative herbs, healing our body and our soul. Development  
  of the ability to feel instinctively the curative power of herbs;
- The proper way of life and correct meals are the ancient rules and secrets;
- Vigil is the art to clean your body and soul;
- Healing with the elements of nature and places of power. Trees are healers. The curative power of the
   Earth.

2. The etheric body of a man is the body of our sound health and youthfulness.

- Methods of straightening and cleaning the etheric body. Work with meridians of the etheric body;
- Acupuncture;
- Slav yoga - special exercises for youthfulness and longer life;
- Massage for greater energy and for rejuvenation. Manual therapy;
- Special points and zones on the body which allow regulation of our emotions, thoughts and  physical body.
  Self massage of these points and zones;
- Methods of rejuvenation and getting rid of excess weight. Opening up feminine power;
- Release of stresses and the art of deep healing relaxation.

3. Protection field around you

- Withdrawal of spells and curses, mastering of healing and prevention of diseases;
- Withdrawal of celibacy, withdrawal of sexual energy blockages;
- Withdrawal of death spell, revitalisation of vital power;
- Creation of protection for blocking the influence of negative energies, influences of magicians
   and sorcerers;
- Methods of protection acceleration - mantras, breathing power and mental protection;
- Ancient rituals of fire and water therapy;
- Special protective talismans and objects for defense.

4. The power of mantra and penitence.
- The art of healing mantra. Development of emotional body;
- The secret of penitence is an ancient method of getting rid of old diseases, misunderstanding and  
   depression;
- The art of compassion, understanding and forgiving;
- Getting rid of the past life burden is the magic practice of recapitulation;
- Reconstruction of connection with your guardian angel. Return of your angel to children and  to close
   friends.

5. The Orphic art as a means of healing
- The healing technique, using the art of drawing;
- The healing chanting of mantras;
- Development of talents and creativity in children and adults;
- Making and charging special healing talismans;
- The Orphic art as a method for quick removal of depression;
- An ancient ritual using the power of the five elements;
- "Enten" is a Slav method of coding to get rid of bad habits: smoking, alcoholism and drug abuse.

6. Karma is the root of diseases and conflicts. Healthy thoughts

- Karmic knots are the cause of old chronic diseases;
- Healing of especially complicated "incurable" diseases: cancer, epilepsy and the like;
- Creation of correct programs of life. Healthy thoughts;
- Cleaning of family karma and generations; creating an ideal family;
- Prevention of disease. Ways to avoid disease. Concealed symptoms of some on-coming diseases.

7. Stars and your health

- Zodiac signs and natal chart houses. Connection of cosmos and a man;
- Specific diseases for each Zodiac sign. The way we can protect ourselves;
- The chart of our health: determination of periods of weakness in our organism;
- Connection of our body meridians with the planetary system;
- Special methods of healing by appealing to the stars and planetary power;
- Astro-medicine.

8. Prediction of a disease and distant healing

- Diagnosis by external symptoms - eyes, skin color and voice;
- Diagnosis of aura - development of clairvoyance;
- Diagnosis of chakras, connection of chakra with body organs and diseases;
- "Lakshmi" - special methods of remote healing, healing by photography
- Work with man's phantom;
- The ritual of calling the protector of the family tree;
- "The gates of pleasure" - getting protection of the Higher Power and the Spiritual Teacher.

And its not end and many of secret steel not opened the gate for the young healer...