Шашин болоод шинжлэх ухаан бусад зүйл

Энэ хүн гэгч амьтад талцаж хуваагдахын одонд төрчихсөн юм уу хайшаа юм. Бүх зүйлийг задлан, ялган салгаж ямарваа нэгэн анги хэсэг бүлэгт хамааруулж байж л санаа амрах юм. Тэглээ гээд буруу гэж үү?  Гэхдээ л үнэхээр ямар нэгэн зүйл болохгүй байна. Шашин болоод шинжлэх ухааны тэрсэлдэл бас л энэхүү талцалын нэгэн золиос мэт надад санагдаад байх юм. Яагаад өстөн дайсан мэт салж өөрийнхээрээ яваад эцэс сүүлд нь адилхан л үр дүнд хүрсэн байгааг ойлгох ч хүн байна ойлгохгүй ч хүн байна. Харин би бол ойлгодгүй хүний нэг учраас ойлгохыг оролдож өөрийнхөөрөө л тайлбарлахыг хичээлээ. Гэхдээ л тайлбар өгч байвал шинжлэх ухаан тайлбаргүй байвал шашин гэдэг үзэл баримтлалд баригдахгүй байхсан.      

Шашин гэж Викид өгүүлсэнээр: "Шашин нь хүмүүсийн үйлддэг, аливаа номлолыг дагадаг сүсэг бишрэл, ёс суртахуунуудыг хэлнэ" гэжээ. "Мөн Аливаа шашин тухайн эриний ард түмний соёл иргэншлийн нэгэн гол хэсэг, түүнийг агуулан хадгалагч хүч нь болж байдаг. Энэхүү соёл иргэншлийн гол хэсэг болох шинжлэх ухааныг ангиллын тодорхой хуваарьт оруулах шаардлага аяндаа гарч ирдэг. Энэ ангиллын эхэн хэсэг нь түүхийн хэсэг, удаах нь судлалын хэсэг, эцсийнх нь дүгнэлт тодорхойлолтын хэсэг болдог. Хүн төрөлхтний түүхэнд олон шашин буй болж өөр өөрсдийн номлолын дагуу ертөнцийг үзэх үзлээ боловсруулж иржээ. Эдгээрээс дэлхийд үндсэн шашин гэж тооцогддог Хиндү шашин 4000 жил, Иудейн шашин 3670 жил, Заратуштрын шашин 3000 жил, Буддын шашин 2545 жил, Христийн шашин 2000 жил, Исламын шашин 1521 жил, Бахай Шүтлэг 165 жил оршин сургаал номлолоо хөгжүүлж ирсэн байна." тэгээд алдарт толинд маань тодорхой хуваарьт оруулаад шашины гүйцэтгэж эсүүл хамаарч байгаа хэсгийн талаар дурдсангүй тэгэхээр дутуу л гэж үзэхээс....  үргэлжлэл бий

1 comment:

Anonymous said...

Сайн уу?
Жаахан шүүмж хүлээн авна уу
Бөө мөргөл бол хүн үүссэн цагаас эхэлсэн хамгийн анхны шашин шүү дэ. Хамгийн гол зүйлээ бичээгүй үлдээсэн нь учиртай юм уу? Уул нь шашин гэдэг үг чинь санскрит хэлээр харилцаа гэсэн утгатай үг. Ямар нэгэн юманд уялдаа гэдэг зүйл холбогч болж өгөөгүй болохоор л ямар ч утгагүй болж байгаа юм да.
Хэдэн чухал мэдээлэл авах бол манай Фэйсбүүк бүлгээр зочлоорой.
Харь гариг судлаачдын бүлэг
buy969@yahoo.com