Номын тухай



" Ном бол нэг ирмэгийнхээ дагууд бэхлэгдсэн, голдуу хавтаслагдсан, дээр нь бичиг бичигдсэн цаас, илгэн цаас болон бусад эдийн цуглуулга юм. Номын нэг давхаргыг хуудас, түүний нэг талыг нүүр гэнэ. Цахим бүтэцтэй номыг электрон ном гэдэг. Номын сангийн ба мэдээллийн шинжлэх ухаанд номыг бусад сонин сэтгүүл мэтийн цуврал хэвлэлээс ялгахын тулд нэг сэдэвт зохиол гэж нэрлэдэг.
Хэвлэгч хэвлэлтийн өмнө алдаа мадагийг хянаж засах, тойм шүүмж бичихэд зориулж хямд өртөгтэй боолтыг хэвлэж гаргадаг. Боолтыг зарахын тулд хэвлэдэггүй учир аль болох хямд өртгөөр бүтээдэг. Номонд дуртай хүнийг голдуу библиофил, филобиблист, бүр энгийнээр номын хорхойтон гэдэг. Зарим хүмүүс ном сонирхогчдын бүлгэмд хамаарагддаг" гэж Вики дээр тайлбарлажээ. Харин миний хувьд ном бол дотны найзыг нэг хэсэг орлож байсан орлогч сүүлийн үед зөвлөгч сэтгэл зүйч, эмч, багш гэхчилсэн олон талт туслагч байсан юм. Хүүхэд байхаасаа л номонд дурлагч байсан би сүүлдээ өөрийн намтарыг ном болгохыг ихэд хүсдэг байж билээ. Хүсэл мөрөөдөлд хязгаар үгүй гэдэгчилэн насны тоогоор хүсэл маань хязгааргүй тэлсээр эхлээд жижигхэн шүлгийн ном, сүүлдээ тууж, роман хэмжээтэй болж өссөн бөгөөд одоогоор түүхэн сэдэвт үргэлжилсэн үгийн зохиол бичихийг мөрөөдөх болсон билээ. Харин тэрхүү мөрөөдлийг амьлуулах цагийг 40 нас хэмээх алдар цуутай насан дээрээ хэмээн төлөвлөсөн бөгөөд цаг хугацаа үргэлжилсээр л 40 нас ойртсоор л байна даа.

1 comment:

MAKI said...

The Grand Design-Steven Hawking