Wednesday, November 15, 2017

Олон жилийн дараах 

6 жилийн өмнө би гэдэг хүн салхин хөлөгөөр сэвэн нисч, савнаасаа хальсан үгсээ харамгүй тэрлэж, сайн муугийн үрийг ялгалгүй ургуулжээ. Миний савнаас гарсан үг мунхагийн саванд орохдоо зэвсэг болж, мулгуугийн саванд орохдоо дөнгө болж. Мэдлэг болгож авсан нь хэр их бол бүү мэд. Харамсалтай халаглалтай нь одоог хүртэл энэ сошиал гэх орон зайд миний үгсийн зүсийг хувилгас хийгээд хүмүүн нарыг мунхруулах аятай болгоод өөрийн биеэр олж таньсан мэт олонд цуурч явахтай нэлээд таарлаа. Ам бөх байхын ухааныг 40 дөхөж явахдаа ухаарсан наминчлалыг минь ойлгоорой. Ёсгүй хүнд дуулгах учиргүй ухаан, ир эрдэм гэж байдаг юм байна.  
Бөө занги, гэдэг хэлц үгийг бас л ихэд хэтрүүлэн ашиглаж дээ.