Monday, November 23, 2015

Хараал жатга, зүхэл тайлга, хийгээд түүний дом хариулга

Хараал жатга, зүхэл тайлга, хийгээд түүний дом хариулга

Удаан хугацааны дараа дахин блогоороо уулзалдаж байна. Энэ удаад хүмүүсээс асуудаг нийтлэг асуултууд болон түүний тайлбарын талаар хүргэж байна.
Ихэнх хүмүүс юун түрүүнд надад хараал хийлгэсэн байна, би хүнд үзүүлтэл хараал хүрсэн байна гэсэн, одоо хараалаа хариулах гэж байна, гэхчилэн ярилцдаг бас энэ тухай гайхаж эмзэглэж, тодруулах, учрыг нь олох чинхүү хүсэлтэй байдаг. Гэвч хараал хийгээд жатга, зүхэл тайлга аль нь болохыг асуухад мэдхээсээ мэдэхгүй байх нь олонтой. Зүгээр л хараал гэдэг нэрийн дор энэ бүхнийг нийлүүлэн ярилцах нь ихээхэн хортой. Яагаад гэвэл хараал, зүхэл, жатга тайлга нь бүгд дэс дэвийн дагуу үйлчлэх хүрээ, хор нөлөө нь өөр өөр байдаг бөгөөд заримдаа илүү хүчирхэг нөлөө үзүүлэх нэгэнрүү хувирах болдогт гол учир нь байдаг юм. Тэгээд ч хүн гэдэг өөрөө сэтгэлийн амьтан учир мэдэх мэдэхгүй зүйлээ ургуулан бодсоор биежүүлэх ч тохиол бий. Ингээд юун түрүүнд нарийвчлан тайлбарлах боломжгүй боловч тоймлон хүргэхийг оролдьё.
Хараал: энэхүү бүлэгт хүний хэл болоод бодлоор хийгдсэн сөрөг мэдээллийн нэгдлийг хохирогч нэгэнд хийсвэрлэх аргаар илгээсэнийг хэлэх бөгөөд бидний ярьдагаар үүнд хар цагаан хэл ам, хэрүүл тэмцлийн үеэр хэн нэгнийг муучлан хэлэх зэрэг бүхий л санаатай болон санамсаргүй хийсэн үйлдлүүд орно.Христийн шашны сатаны хорлол, муу сүнсний сорилт гэх буюу буддын шашны бие хийгээд хэл, сэтгэлээр үйлдэх нүгэл юм.
Харин жатга гэдэг бол хараалын биежсэн байдлыг хэлэх бөгөөд биежүүлэхийн тулд ямарваа нэгэн тусгай зан үйл хийх шаардлагатай болдог. Мөн шарын шашины бие хэл сэтгэлээр үйлдсэн хэн нэгнийг хорлох зорилгоор хийгдсэн нүглийн биежсэн байдлын нэршил нь болдог.
Зүхэл хэмээгч нь зөвхөн дуу авианы хүчээр хүн болоод хохирогчийн шууд бие махбодид нөлөөлөл үзүүлэхээр зориудаар хийгдсэн үйл бөгөөд зүхэл зүхсэн хүн тусгай зан үйл хийлгүйгээр хэл болон дуу авианы хүчээр үйлийг гүйцээн биежүүлэх чадвартай байдаг байна.
Тайлга ерөнхийдөө 2 төрлийн байх боловч энэ удаад зүхлийн тайлгыг онцгойлон тайлбарлахыг хичээлээ. Энэхүү тайлгын зан үйлийг тусгай өдөр сар цагийг сонгон тусгай эд хэрэглэл ашиглан тусгайлсан хохирогчид зориулан үйлдсэн үйл байх ба үйлийн цар хэмжээ, хүч чадал нь тайлга хийлгэгчийн эцсийн зорилгоос хамааран 3 хоногоос 3-9 үе гэх мэт үргэлжилдэг төлөөсөнд нь ихэвчлэн амь хийгээд мах цусан өргөл авдаг үйлийн хэлбэр юм. Христийн шашинд энэхүү зан үйлийг чөтгөрт сүнсээ худалдсан, чөтгөртэй гэрээ байгуулсан гэх мэтээр ярилцдаг. эцсийн бүлэгт эдгээрийн аль нь боловч аль ч шашинд нүгэл гэж үздэг бөгөөд нүгэл үйлдэгч үйлдүүлэгч 2-н аль аль нь төлөөсөө төлдөг гэдэгт бүгд итгэдэг юм.
Эдгээрийн дараа хэрхэн энэ бүхнийг ойлгон хүлээж авах вэ үнэхээр байдаг уу хамгаалж болох уу гэдгийг бүгд мэдэхийг хүсэх байх.
Сүүлийн үеийн мэдээллээр бүх амьд махбод үүсгэл эстэй байх бөгөөд үүсгэл эсийн ихэнх хувь нь усны молекул байдаг байна. Үүдэл буюу уусгэл эсэн дэх усны молекулууд мэдээллийг найдвартай хадгалах бөгөөд гадны ямар нэгэн гадны нөлөө гэнэтийн цочирлын улмаас эдгээр мэдээлэл идвэхжин хариу үйлдэл үзүүлж эхэлдэг байна. Энэхүү хариу үйлдлийг одоогоор хараалын үр дүн гэж хүмүүс үзэж байна. Гэхдээ энэхүү мэдээллийг идвэхжүүлэхгүй хааж болох бөгөөд үүнийг хамгаалалт хариулга гэж үзэж байна. Хүний өөрийн сэтгэл зүйн онцлогоос хамааран хариулга хамгаалалтын зан үйлийг үйлддэг байна.