Tuesday, April 16, 2013

Хар дом буюу мэддэг боловч мэддэгүй ид шид

Хар дом буюу мэддэг боловч мэддэгүй энэ шившлэг болон зан үйл 90-д оны дунд үед надад их л хөндий сонстдог байлаа. Яагаад ч юм амьдралдаа бүүр өдөр тутам шахуу хийж хэрэглэж үйлдэж ирсэн мөртлөө яаг нүүр тулаад ярилцахаар хэт хүнд сэдвүүдийн нэг болчихдогт би одоо хүртэл гайхсаар л байна. Анх энэ тухай сонирхож эхлэсэн минь 1995 оны үеэс л эхэлж тооцогдох байх. Цаг хугацаа үнэхээр хурдан өнгөрч энэ мэдлэгээ ашиглахаасаа илүү авдрандаа хадгалсаар 2012 онд эргээд нэг харахад огт танихгүй хүн хаалгыг минь тогшоод зогсож байгаа юм шиг л болж. Ингээд хар домын тухай товчхон та бүхэнтэй өөрийн мэддэг өчүүхэн зүйлүүдээсээ хуваалцья гэж бодлоо.
Юуны өмнө хар дом гэж нэрлэгддэг шившлэг болоод зан үйл маань дэлхийн аль ч өнцөг булан бүрт байдаг, хүн төрөлхтөн түүхийн урт удаан хугацааны турш хэрэглэж, туршигдаж, батлагдаж ирсэн зүйл шүү гэдгийг та бүхэнд сануулах нь илүүц бус байхаа гэж бодож байна. Эдгээрийг шашны ямар нэгэн урсгал хааж боож чадаагүй бөгөөд төрөлөөс төрөлд, эцгээс хүүд, эхээс охинд өвлөгдсөөр чадвартны гарт зэвсэг, энгийн нэгэнд хамгаалагчийн үүргийг гүйцэтгэсээр ирсэн билээ. Хар дом шившлэг гээд ярихаар хүмүүс хараал ерөөл хамгийн муу муухай гэсэн зүйлийг л хамгийн түрүүнд сэтгэлд нь бууж байгаа гэдэгт мөрийцхэд ч бэлэн байна. Үнэхээр энэ мэдлэг энгийн ардын хэрэглээнд байгаа үед шашинаар дамжуулан ноёрхох хүсэлтэй дагуулагч хүмүүсийн хувьд тун ашиггүй нөхцөл байдал үүсгэнэ шүү дээ. Өөрсдийг нь хүндлэж үг дуугүй захирагдах боломж алга болно биз дээ. Тиймдээ ч хар домыг чөтгөр шулам хамгийн муу муухай зүйл гэж итгүүлэх нь тэдэнд маш их хэрэгтэй байсан нь ойлгомжтой. Ингээд таны мэдлэгт товчхон өгүүлэхэд:
Хар домыг үндсэндээ 3 ангилж болно. Үүнд:
1. Шившлэг
2. Анагаах
3. Хувьсах
эдгээр 3 төрлийг дангаар болон хавсарсан байдлаар үйлдэх бөгөөд орчин үеийн шинжлэх ухааны нээлтүүд эртний эдгээр үйл нь ямар нэгэн байдлаараа шинжлэх ухааны үндэслэлтэй байжээ гэдгийг баталсаар байна. Тус бүрчлэн тайлбарлавал:
- Шившлэгийн зан үйл нь ус буюу шингэн төлөвт бодис, шороо буюу хатуу төлөвт бодис, агаар буюу хий төлөвт бодист тодорхой тогтсон үг үйлдлээр дамжуулан энергийн болон молекулын хэлбэр дүрст өөрчлөлт оруулан эдгээрийн үйлчилгээний нөлөөллийг ашиглана гэсэн үг. Жишээ нь Японы эрдэмтэн Масару Эмото энэ талаар маш их судалгаа хийсэн ба эдгээрийн үр дүнд хүн төрлхтөн усыг амьтай гэж хүлээн зөвшөөрөх болсон билээ. Доорхи линкээс дэлгэрэнгүй мэдээллийг үзэж болно.  http://en.wikipedia.org/wiki/Masaru_Emoto Тэгэхээр хүний биеийн 85% уснаас бүрдэж байхад энэ нөлөөл хүнд үйлчлэх нь гарцаагүй. Түүнчлэн агаарын найрлага хүний биед хэрхэн нөлөөдөг хоол хүнс хэрхэн нөлөөлдөг талаар нурших нь илүүц бизээ. 
- Анагаах дом нь байгалийн гаралтай эд зүйл, өөрийн гарын мэдрэмж, олон жилийн туршлагыг ашиглан ямарваа нэгэн өвчнийг эдгээхэд хэрэглэдэг зан үйл юм. Сүүлийн үед биологийн нэмэлт бүтээгдэхүүн, эмчилгээний ургамал гэх мэтээр нийтэд ихэд түгээд байгаа боловч хувь хүний онцлогийг харгалзалгүйгээр бүх л эм бэлдмэл, эмчилгээний ургамал хүн бүрт адил тэгш үйлчилдэггүй болохыг мэдээгүйгээсээ болж хүмүүс алдсаар л байна. Анагаах домыг тухайн хүний биеийн онцлог өвчний байдал зэргээс шалтгаалан тохирох хувилбар жорыг ашиглан хийдэг болно.
- Хувьсах домын арга бол хамгийн төвөгтэй бөгөөд одоогоор шинжлэх ухаанаар бүрэн батлагдаагүй байгаа хэлбэр юм . Энгийн жишээ дурдахад орон зайн шилжилт хийх, агаар, хоол,  усгүй олон өдөр амьд явах, дежавю, цаг хугацааны гажуудал, дүрсийн хувирал, жингүйдэл, адил хуваагдал гэх мэт боломжтой хэрнээ боломжгүй гайхамшигийг үзүүлэх чадвартай болдог. Үүгээр дамжуулан хүний тэр бүү хэл улс гүрний өнгөрсөн одоо ирээдүйг харж, зөвөөр ашиглаж чадвал  түүхийн хүрдийг нэгэнтээ эргүүлэх боломж....... өгөгддөг. Тиймдээ ч сүүлийн домын аргыг хэрэглэхийг ихэнхидээ хориглодог ба онцгой тохиолдолд маш сайн чадвар туршлагатай төлөв шудрага хүнд зөвшөөрөгддөг билээ. харамсалтай нь энэ зөвшөөрлийг авагсад насан туршдаа энэ чадварынхаа төлөөсөнд таны төсөөлж ч байгаагүй зүйлийг өргөх хэрэгтэй болдог байна


  

1 comment:

yasahiromaben said...

Harrah's Cherokee Casinos & Hotels - Mapyro
Find 경산 출장샵 your nearest Harrah's Cherokee Casinos 인천광역 출장마사지 & Hotels in 태백 출장안마 Cherokee, NC near Casino 군포 출장마사지 and 김포 출장안마 the Harrah's Cherokee Casino Resort is located near the