Эртний буурал түүх эмээл дээрээ өндөлзөж
Эмгэн буурал эжий сүүгээ өргөн бөртөлзөж
Ээрим талын салхи энүүгээр түүгээр сэртэлзэж
Эгшигт хуурын аялгуунд хөөрөн хөөрөн дэгэлзэж
Зуны дунд сар тахилга тайлгандаа бялууранхан
Зуурдын ертөнцөд нэгэнтэй зуунаас буурлууд өртөөлөнхөн
Зулзган хус шиг урсүүд нь завсар зайгаар нь найганхан
Заяатай төрсөн нутагтай жарганхан хайланхан сууна
Өндөр өндөр хайрхдууд өврөө дэлгэн налайжээ
Өлмий тунгалаг өршөөл арвин хуртай тухлан саатжээ
Худал бус хуурмаг бус хэврэг гэвэл бүүр биш
Харин жинхэнэ үнэнийг тунхагланхан соёрхжээ
No comments:
Post a Comment